🍞 ГЛЮТЕНГҮЙ ТАЛХАА ГЭРТЭЭ ХИЙЦГЭЭЕ!
2026 оны 11 сарын 09

Functional Food Studio-ийн талхны хольцоор амттай, зөөлөн, хөвсгөр талх хийх зааврыг хүргэж байна. 🥰
📝 Орц:
- Талхны хольц – 300 гр
- Бүлээн ус – 260 гр (160 гр + 100 гр)
- Элсэн чихэр – зааврын дагуу
- Исгэгч – зааврын дагуу
- Давс – зааврын дагуу
- Ургамлын тос – 3 гр
- Алимны цуу – 2 гр
👩🏻🍳 ХИЙХ АРГАЧЛАЛ
1. Исгэгчээ идэвхжүүлэх
160 гр бүлээн усанд элсэн чихэр, исгэгчээ хийж сайтар хутгана. Дулаан газар 20–30 минут байлгаж, исгэгчээ идэвхжүүлнэ.
2. Хуурай орцоо бэлтгэх
300 гр талхны хольц дээрээ давсаа нэмж сайтар хутгана.
3. Шингэн орцоо бэлтгэх
Идэвхжсэн исгэгчтэй усандаа 3 гр тос, 2 гр алимны цуугаа нэмнэ.
4. Зуурмаг бэлтгэх
Хуурай орц дээрээ исгэгчтэй ус болон үлдсэн 100 гр усаа нэмж, хутгуураар сайтар хутгаж зуурна.
5. Зуурмагаа бэлтгэх
Зуурмаг харьцангуй зөөлөн, наалдамхай бүтэцтэй болно. Зуурмаг зөөлөн байх тусам талх маань илүү зөөлөн, хөвсгөр болох боломжтой.
6. Хэлбэржүүлж хөөлгөх
Бээлий өмсөх эсвэл гараа бага зэрэг тослоод зуурмагаа зөөлөн хэд хэд нухаж, бөөрөнхийлөн хэлбэржүүлнэ. Талхны хэвэндээ хийж, даавуугаар бүтээн дулаан газар 20–30 минут амрааж хөөлгөнө.
7. Зүсэлт хийх
Зуурмаг хангалттай хөөсний дараа гадаргууг нь бага зэрэг тосолж, хүссэн хэлбэрээрээ зүсэлт хийнэ.
8. Жигнэх
Шарах шүүгээгээ 230°C хэмд урьдчилан халаана. Талхаа хийж ойролцоогоор 20 минут жигнэнэ. Талхны өнгө, болцноос хамааран 3–5 минут нэмж жигнэж болно.
9. Хөргөх
Бэлэн болсон талхаа бүрэн хөргөсний дараа зүсэж хэрэглээрэй. 😋
✨ Бяцхан зөвлөгөө: Глютенгүй талхны зуурмаг энгийн гурилтай талхны зуурмагаас өөр бүтэцтэй байдаг тул хэт их хуурай гурил нэмж зузаатгах хэрэггүй. Зөөлөн зуурмаг нь талхны зөөлөн, хөвсгөр бүтцэд чухал нөлөөтэй.
Functional Food Studio
